English

Оюу толгой далд уурхайн чухал барилга байгууламж бүтээн байгуулах төсөл хэрэгжиж байна

М-Си-Эс Проперти болон М-Си-Эс Интернэйшнл компаниуд хамтран Оюу толгой далд уурхайн эхний үе шат “Хюго Дамметт” ордын хойд бүсийн ашиглалтын 1-р амны бүтээн байгуулалтын ажлын нэг хэсэг болох “Чухал барилга байгууламжийн бүтээн байгуулалт”-ын ажлыг хийж гүйцэтгэх тендерт шалгарч, 2016 оны 3 сарын 29-ны өдөр “Оюутолгой” ХХК-тай гэрээ байгуулан ажиллаж байна. Уг төслийн хүрээнд Өмнөговь аймаг, Ханбогд суманд байрлах Оюутолгой уурхайд:

  • Бутлуурын байгууламж
  • Галын болон үйлчилгээний усны систем
  • Засварын төв
  • Тэсэлгээний агуулах
  • Уурхайн ус шавхах систем зэрэг байгууламжуудын угсралтын ажлыг хийж гүйцэтгэх бөгөөд шаардлагатай хүн хүч, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, материал, үйлчилгээ хангамж болон тэдгээрийн менежментийн үйл ажиллагааг авч хэрэгжүүлэн 400 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна. Энэхүү төсөл нь 2017  оны 10-р сарыг дуустал хэрэгжихээр төлөвлөгдөж байгаа бөгөөд 2017 оны 6-р сарын 22-ны байдлаар төслийн гүйцэтгэл 46%-тай, 2017 оны 6-р сарын 15-ны өдрийн байдлаар 719,870 хүн/цаг аюулгүй ажилласан байна. Мөн төслийн ажлын эзэлхүүнд багтсан томоохон ажил болох уурхайн ус шавхах систем болон бутлуурын байгууламжуудын угсралтыг амжилттай гүйцэтгэж хүлээлгэн өгөх шатандаа ажиллаж байна.

Бусад

  • “ДЦС-4” ТӨХК-ИЙН ҮР АШГИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ “MON P-10” ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ БАЙНА

    “ДЦС-4” ТӨХК-ИЙН ҮР АШГИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ “MON P-10” ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ БАЙНА

    М Си Эс Интернэйшнл ХХК болон Япон улсын Мицүбиши Хитачи Повер Системс компаниудийн хамтарсан консорциум 2016 оны 1-р сараас эхлэн Улаанбаатар хотын ДЦС-4 ТӨХК-ийн өөрчлөлт шинэчлэлтийн ажлыг гүйцэтгэхээр 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна. Төсөл хэрэгжиж эхэлснээс хойшхи хугацаанд консорциумын мэргэжилтнүүд төслийн хуваарийн дагуу да... Дэлгэрэнгүй »

  • “ЗАМЫН-ҮҮД ГЭГЭЭН 15 МВТ-ЫН НАРНЫ ЦАХИЛГААН СТАНЦ”-ЫН ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ БАЙНА

    “ЗАМЫН-ҮҮД ГЭГЭЭН 15 МВТ-ЫН НАРНЫ ЦАХИЛГААН СТАНЦ”-ЫН ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ БАЙНА

    М Си Эс Интернэйшнл ХХК болон Шарп корпорацийн хамтарсан консорциум Дорноговь аймгийн Замын-Үүд суманд баригдахаар төлөвлөгдөж буй “Замын-Үүд Гэгээн 15 МВт-ын Нарны Цахилгаан Станц”-ын төслийг Нарантээг компанитай гэрээ байгуулан хэрэгжүүлж байна. Төслийн бүтээн байгуулалтын хүрээнд 2017 оны 12-р сарын 31-ний өдрийн байдлаар нарны фото ... Дэлгэрэнгүй »

  • "САЙНШАНД САЛХИН ПАРК" ТӨСӨЛД ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЖ БАЙНА

    М Си Эс Интернэйшнл ХХК нь "Сайншанд Салхин Парк" төслийн Ерөнхий гүйцэтгэгчид зөвшөөрөл болон эрх зүй, нийцлийг ханган ажиллах талаар зөвлөх үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. 2017 оны 12-р сарын 31-ний өдрийн байдлаар түр кемпийн барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл авч, оффис, кэмп, хоолны газрыг ашиглах зөвшөөрөл авлаа. Салхин сэнсний суурь... Дэлгэрэнгүй »

  • "САЙНШАНД САЛХИН ПАРК"-ЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

    М Си Эс Интернэйшнл ХХК нь Дорноговь аймгийн Сайншанд суманд баригдаж буй "Сайншанд Салхин Парк" төслийн Дэд станц, Цахилгаан дамжуулах агаарын шугамын барилга угсралтын ажлыг хариуцан гүйцэтгэж байгаа билээ. 2017 оны 12-р сарын 31-ний өдрийн байдлаар ажлын гүйцэтгэл 8% буюу одоогоор барилгуудын сууриудын ажил хийгдэж дуусаад үндсэн тоног... Дэлгэрэнгүй »

  • “ЦЭЦИЙ” 50МВТ САЛХИН ЦАХИЛГААН СТАНЦ ТӨСЛИЙН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛ ДУУСЛАА

    “ЦЭЦИЙ” 50МВТ САЛХИН ЦАХИЛГААН СТАНЦ ТӨСЛИЙН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛ ДУУСЛАА

    М Си Эс Интернэйшнл ХХК нь Клин Энержи Ази ХХК-ийн захиалгаар Өмнөговь аймгийн Цогтцэций суманд “Цэций 50МВт Салхин Цахилгаан Станц” төслийн цахилгааны хэсгийн ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж төслийн барилга угсралтын ажлыг хугацаанд нь амжилттай дуусгалаа. Төслийн баг 70 орчим хүний бүрэлдэхүүнтэйгээр дээрх ажлыг гүйцэтгэсэн бөгөөд одоо ... Дэлгэрэнгүй »