English

ДЦС-4 ТӨХК-ийн шинэчлэлийн төсөл, 2-р үе шат, Багц-1, 4, 5

ТӨСӨЛ ХЭРЭГЖСЭН ХУГАЦАА:  2004 - 2006 он

ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:

Зуух No5- 8:      Удирдлага, хянах хэмжих хэрэгсэл,

                         Тоосон систем шинэчлэх, халах гадаргууг хэсэгчлэн солих, 

Турбин No1- 4:   Өдөөлтийн системийг Статик өдөөлтийн системээр солих.

ТӨСЛИЙН ЯВЦАД НЭВТРҮҮЛСЭН ШИНЭ ТЕХНИК, ТЕХНОЛОГИ

Зуухны Тоосон системийн технологийн шинэчлэл /MHI, Japan/
Зуухны автоматжуулалт –шинэ технологи /Yokogawa, Australia/
Турбины өдөөлтийн систем-шинэ технологи /Alstom, England/
Монголчууд анх удаа өөрсдөө гардан 420т/н зуухны угсралтын ажил хийсэн

ТӨСЛИЙН АЧ ХОЛБОГДОЛ, ҮР АШИГ

  • Зуухыг тоосон системгүй болгосноор засвар үйлчилгээ хийдэг шат дамжлагын тоог ихээхэн хэмжээгээр бууруулж станцын ашигт ажиллагааг дээшлүүлсэн
  • Зуухыг шууд үлээлтийн системд шилжүүлсэнээр тоосны завсрын олон шат дамжлага байхгүй болж, ашиглалтын бэрхшээл багассан.
  • Зуухны тоосон системийн тоноглолын элэгдлийг багасгаж, зуухны тэсрэлт байхгүй болж найдвартай ажиллагаа сайжирсан.
  • Зуухны автоматжуулалтыг DCS системд шилжүүлсэнээр хүний үйл ажиллагаатай холбоотой гардаг алдаа эрс багассан, шаталтын процесс сайжирч АҮК 1-2% дээшилсэн.
  • Турбины өдөөлтийн системийг шинэчлэсэнээр турбин генераторын удирдлага сайжирсан.
  • Статик өдөөлтийн системээр солих ажил хийгдсэн.
  • Шинэ технологийг эзэмших боловсон хүчний чадавхи нэмэгдсэн
  • Станцын найдвартай ажиллагааг дээшлэж, тоноглолуудын ажиллах хугацааг уртасгаж, агаарт хаягддаг хорт хаягдлын хэмжээг бууруулж, хэрэглэгчдийг цахилгаан дулааны эрчим хүчээр найдвартай хангах бололцоотой болсон.