English

Мицүбиши Хитачи Повер Системс болон М-Си-Эс Интернэйшнл ХХК-ын хамтарсан консорциум "ДЦС-4 ТӨХК–ийн Үр Ашгийг Дээшлүүлэх” төслийг хэрэгжүүлж эхэллээ. 2016-04-15.

М-Си-Эс Интернэйшнл ХХК болон Япон улсын Мицүбиши Хитачи Повер Системс компаниудын хамтарсан консорциум Улаанбаатар хотын ДЦС-4  ТӨХК–ийн өөрчлөлт шинэчлэлтийн ажлыг гүйцэтгэхээр гэрээ байгууллаа. Энэ төслийн хүрээнд уг цахилгаан станцын 8 зуухан дээр зарим тоног төхөөрөмжүүдийг шинэчлэх, шаардлагатай хэсгүүдэд нэмж суурьлуулах юм. Тухайлбал, 5-8-р зуухны босоо булт тээрмийн элэгддэг эд ангиудыг шинэчлэн солих, бүх зуухнуудад үлээлгийн аппарат суурьлуулах ажлууд энд багтаж байна. Босоо булт тээрэм нь нүүрсийг жижиг тоосонцорын хэмжээнд буталж шаталтанд шаардлагагүй эрдэст материалыг ялгаж хаяснаар зуухны дулааны үр ашгийг өндөр түвшинд хүргэх ач холбогдолтой. Үлээлгийн аппаратын хувьд үнс, тортог, тоос, шааргадалтыг зуухны халах гадаргууны  зарим хэсгээс тухайлбал уур халаагчууд, экран хоолой зэргээс зайлуулснаар дулаан солилцооны үр ашгийг нэмэгдүүлэх үр нөлөөтэй юм. Төслийн үр дүнд эрчим хүч үйлдвэрлэлийн үр ашиг, тоног төхөөрөмжүүдийн ашиглалтын хугацаа нэмэгдэхээс гадна эрчим хүчний найдвартай байдал дээшилнэ гэж үзэж байна. Төслийг Япон улсын Олон Улсын хамтын ажиллагааны агентлаг ЖАЙКА-ийн хөгжлийн албан ёсны тусламжийн зээлээр санхүүжүүлж байгаа бөгөөд төсөл 2018 оны 10-р сард дуусах юм.

Бусад

  • М Си Эс Интернэйшнл ХХК МҮХАТ-д шинэ гишүүнээр элслээ

    М Си Эс Интернэйшнл ХХК МҮХАТ-д шинэ гишүүнээр элслээ

     М Си Эс Интернэйшнл ХХК МҮХАТ-д шинэ гишүүнээр элслээ. Шинэ гишүүний батламж гардуулах арга хэмжээнд 50 гаруй аж ахуйн нэгжүүд оролцож, батламжаа гардан авав. Түүнчлэн арга хэмжээнд МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлийн дарга/ерөнхийлөгч Б.Лхагважав, Танхимын дарга М.Оюунчимэг, Орлогч дарга М.Сарандаваа  нар оролцож, танхимын үйл ажиллагааны бодло... Дэлгэрэнгүй »

  • “ДЦС-4” ТӨХК-ИЙН ҮР АШГИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ “MON P-10” ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ БАЙНА

    “ДЦС-4” ТӨХК-ИЙН ҮР АШГИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ “MON P-10” ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ БАЙНА

    М Си Эс Интернэйшнл ХХК болон Япон улсын Мицүбиши Хитачи Повер Системс компаниудийн хамтарсан консорциум 2016 оны 1-р сараас эхлэн Улаанбаатар хотын ДЦС-4 ТӨХК-ийн өөрчлөлт шинэчлэлтийн ажлыг гүйцэтгэхээр 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна. Төсөл хэрэгжиж эхэлснээс хойшхи хугацаанд консорциумын мэргэжилтнүүд төслийн хуваарийн дагуу да... Дэлгэрэнгүй »

  • “ЗАМЫН-ҮҮД ГЭГЭЭН 15 МВТ-ЫН НАРНЫ ЦАХИЛГААН СТАНЦ”-ЫН ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ БАЙНА

    “ЗАМЫН-ҮҮД ГЭГЭЭН 15 МВТ-ЫН НАРНЫ ЦАХИЛГААН СТАНЦ”-ЫН ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ БАЙНА

    М Си Эс Интернэйшнл ХХК болон Шарп корпорацийн хамтарсан консорциум Дорноговь аймгийн Замын-Үүд суманд баригдахаар төлөвлөгдөж буй “Замын-Үүд Гэгээн 15 МВт-ын Нарны Цахилгаан Станц”-ын төслийг Нарантээг компанитай гэрээ байгуулан хэрэгжүүлж байна. Төслийн бүтээн байгуулалтын хүрээнд 2017 оны 12-р сарын 31-ний өдрийн байдлаар нарны фото ... Дэлгэрэнгүй »

  • "САЙНШАНД САЛХИН ПАРК" ТӨСӨЛД ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЖ БАЙНА

    М Си Эс Интернэйшнл ХХК нь "Сайншанд Салхин Парк" төслийн Ерөнхий гүйцэтгэгчид зөвшөөрөл болон эрх зүй, нийцлийг ханган ажиллах талаар зөвлөх үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. 2017 оны 12-р сарын 31-ний өдрийн байдлаар түр кемпийн барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл авч, оффис, кэмп, хоолны газрыг ашиглах зөвшөөрөл авлаа. Салхин сэнсний суурь... Дэлгэрэнгүй »

  • "САЙНШАНД САЛХИН ПАРК"-ЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

    М Си Эс Интернэйшнл ХХК нь Дорноговь аймгийн Сайншанд суманд баригдаж буй "Сайншанд Салхин Парк" төслийн Дэд станц, Цахилгаан дамжуулах агаарын шугамын барилга угсралтын ажлыг хариуцан гүйцэтгэж байгаа билээ. 2017 оны 12-р сарын 31-ний өдрийн байдлаар ажлын гүйцэтгэл 8% буюу одоогоор барилгуудын сууриудын ажил хийгдэж дуусаад үндсэн тоног... Дэлгэрэнгүй »