English

Улаанбаатар-Мандалговь-Тавантолгой-Оюутолгой 220кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам

Монгол Улсын Засгийн Газраас 2010-2013 онд хэрэгжүүлж буй дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтын нэг бол Мандалговь – Тавантолгой – Оюутолгойн чиглэлд 220 кВ-ын өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугам татах төсөл бөгөөд төслийн ерөнхий гүйцэтгэгчээр М-Си-Эс Интернэйшнл компани ажиллаж байна. Төвийн эрчим хүчний системийг өмнөд бүстэй холбож Тавантолгой, Оюутолгойн ордуудыг түшиглэн байгуулагдах үйлдвэрүүд болон тухайн орон нутгийн хэрэглэгчдийг найдвартай эх үүсвэрээр хангахад чиглэгдсэн энэхүү төслийг монгол инженерүүд өөрсдийн гаргасан зураг төслийн дагуу хэрэгжүүлж байгаа юм. Уг төсөл нь Монгол улсад хэрэгжиж буй томоохон бүтээн байгуулалтуудын нэг юм.

ЗУРАГ ТӨСӨЛ

  • Улаанбаатар-Мандалговь-Тавантолгой-Оюутолгой 220кВ-ын 2 хэлхээт 640км цахилгаан дамжуулах агаарын шугамын зураг төсөл

  • Мандалговь дэд станцын өргөтгөлийн зураг төсөл

  • Тавантолгой 220/110/35/10кВ Дэд станцын зураг төсөл

  • Шинэ 220/110/35кВ-ын Мандалговь дэд станцын  зураг төсөл

БАРИЛГА УГСРАЛТ

  • Мандалговь-Тавантолгой-Оюутолгой 220кВ 2 хэлхээт 400км цахилгаан дамжуулах агаарын шугамын барилга угсралт

  • Чойр дэд станцын Мандалговь 110кВ талын гаргалгааны тоног төхөөрөмжийн шинэчлэл

  • Одоо байгаа Мандалговь дэд станцын 110кВ-ын оруулга болон гаргалгааны тоног төхөөрөмжийн  шинэчлэл, Мандалговь-Тавантолгой ЦДАШ-ын гаргалгааны өргөтгөл

  • 110/35/10кВ Тавантолгой дэд станцын барилга угсралтын ажил

Дэлгэрэнгүй