English

“Цэций” 50МВт-ын салхин цахилгаан станцын төсөл

М-Си-Эс Интернэйшнл ХХК нь Өмнөговь аймгийн Цогтцэций суманд төлөвлөгдөж буй 50МВт-ын Салхин Цахилгаан станцын төсөлд түлхүүр гардуулах нөхцөлтэйгээр эрчим хүчний барилга байгууламж барих ажлыг гүйцэтгэж байна. Уг төслийн хүрээнд тус бүр 2МВт-ын хүчин чадал бүхий 25 салхин турбин суурилуулах бөгөөд М-Си-Эс Интернэйшнл нь салхин турбинээс ирэх эрчим хүчийг дамжуулах 35кВ-ын кабель, иж бүрэн SCADA систем бүхий 110/35 кВ дэд станц, мөн Таван толгой дэд станцад холбогдох 110кВ-ын ЦДАШ-ыг барьж байна. Төсөл хэрэгжүүлснээр Монголд хоёрдахь салхин цахилгаан станц баригдах бөгөөд манай улс нь  Япон улсын санаачлан хэрэгжүүлж буй сэргээгдэх эрчим хүчээр Азийн улс орнуудыг хангах “Азийн Супер Сүлжээ”-нд  хүчтэй оролцогч нь байх зорилт нэг алхмаар урагшлах юм. Салхин цахилгаан станц баригдсанаар жилд 120 000 тонн нүүрс, 1.6сая тонн ус хэмнэж, агаарт хаягдах нүүрсхүчлийн хийг 180 000 тонноор бууруулах юм.