English

Ухаа Худагийн Нүүрс баяжуулах үйлдвэрийн менежментийн төсөл

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Ухаа худагт баригдаж буй нүүрс баяжуулах үйлдвэрийн барилга угсралтанд тус төслийн хүрээнд захиалагчийн төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэж гэрээний хэрэгжилтийг хянах, мэдээллийг зөв урсгалаар цаг хугацаанд нь хүргэх, менежмент хийх ажлыг гүйцэтгэсэн.

ТӨСЛИЙН АЧ ХОЛБОГДОЛ, ҮР АШИГ.

Монголын баяжуулах үйлдвэрлэлийн салбарт анх удаа баригдсан тус нүүрс баяжуулах үйлдвэрт  Авсрали, АНУ, БНХАУ-д үйлдвэрлэгдсэн иж бүрэн автомат удирдлагатай, бүтээмж өндөртэй тоног төхөөрөмж суурилагдсан.

ТӨСЛИЙН ЯВЦАД НЭВТРҮҮЛСЭН ШИНЭ ТЕХНИК, ТЕХНОЛОГИ:

Нүүрс баяжуулах үйлдвэрээс гарах бүтээгдэхүүн нь 8%-10% үнсжилттэй экспортын коксжих нүүрсний баяжмал ба эрчим хүчний нүүрс юм. Нүүрс баяжуулалтын үндсэн технологи нь олон улсад өргөн хэрэглэгддэг хүнд орчинд хүндийн хүчний аргаар ангилан баяжуулах, хөвүүлэн баяжуулах машинд урвалж ашиглан ялгаж баяжуулах аргачлалыг хэрэглэсэн.

ТӨСЛИЙН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСАГТ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР:

Нүүрсийг баяжуулж, боловсруулснаар нүүрсний гадаадын зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, эдийн засгийн үр ашигтай, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилготой

Дэлгэрэнгүй