English

Арвайхээр-Баянтээг-Баянхонгорын 110кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, Дэд станцын өргөтгөл

Арвайхээр- Баянтээг- Баянхонгорын 110кв-ын шугам, дэд станц төсөл нь Монгол улсын бүсчилсэн хөгжлийн дагуу М-Си-Эс компани өөрийн хөрөнгө хүчээр 7,4 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 205,1км урттай 110кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, 110/35/10кВ-ын Арвайхээр дэд станцын өргөтгөл,110/35/10кВ-ын Баянтээг, 110/35/6кВ-ын Баянхонгор дэд станцуудын зураг төслийг боловсруулж  барилга угсралтын ажлыг гүйцэтгэснээр бүс нутгийн хөгжлийг хурдасгах, аймаг, орон нутгийн нийгэм эдийн засгийн тэгш бус, тэнцвэргүй байдлыг арилгах, тогтвортой хөгжих нөхцлийг бүрдүүлэхэд чиглэгдсэн бөгөөд 2004 оны 5 дугаар сараас 2005 оны 5дугаар сарын 16 хүртэл- хугацаанаас 35 хоногийн өмнө ашиглалтад оруулсан юм.

ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:

Арвайхээр -Баянтээг- Баянхонгор 110кВ ЦДАШ, 205.7 км
Баянхонгор 110/35/6 кВ ДС, 6.3 кВА, шинэ
Баян тээг 110/35/10кВ ДС, 6.3 кВА, шинэ
Арвайхээр 110/35/10 кВ ДС, өргөтгөл

ШИНЭ ТЕХНИК, ТЕХНОЛОГИ

       Монголд анх удаа шугамд 110 кВ-ын полимерийн изолятор, Siemens фирмийн дижитал хамгаалалтыг хэрэглэсэн

Дэлгэрэнгүй