English

Булган - Мөрөнгийн 110кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцын өргөтгөл

Төсөл хэрэгжсэн хугацаа: 2003 - 2004 он

ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:

Булган- Мөрөн 110 кВ ЦДАШ, 291 км
Мөрөн 110/35/6 кВ дэд станц, 6.3 кВА,  шинэ
Булган 110/35/10 кВ дэд станц өргөтгөл.

ТӨСЛИЙН ТӨРӨЛ

Зураг төсөл боловсруулж, Тоног төхөөрөмж нийлүүлж,  Барилга угсралтын ажил гүйцэтгэж,
Туршилт тохируулга хийж, сургалт явуулж “Түлхүүр гардуулах”  схемээр хэрэгжүүлсэн.

ТӨСЛИЙН ЯВЦАД НЭВТРҮҮЛСЭН ШИНЭ ТЕХНИК, ТЕХНОЛОГИ

Микропроцессор бүхий джитал хамгаалалт, автоматик, удирдлагын SIEMENS систем, SIEMENS элегаз таслуурыг Монголд анх удаа нэвтрүүлсэн.

ТӨСЛИЙН АЧ ХОЛБОГДОЛ, ҮР АШИГ

Улсын төсвөөс жилд дундачаар 1.3 тэрбум төгрөгийн татаас авч цахилгаанаар хязгаарлалттай хангагдаж байсан Мөрөн хот, сумдын айл өрх, аж ахуйн нэгжүүд төвлөрсөн эрчим хүчний системд холбогдож, найдвартай цахилгаан эрчим хүчээр хангагдсан.

Улмаар энэ бүс нутагт дэд бүтэц хөгжиж, аж үйлдвэр, соёл, арилжаа, үйлчилгээний салбарууд сэргэж, шинээр хөрөнгө оруулалт хийх, улмаар эдийн засгийн хөгжилд дэвшил гарах, хүн ардад нийгмийн үйлчилгээ хүртээмжтэй болж, ажил эрхлэлт нэмэгдэж, амьдралын түвшин дээшлэх суурь нөхцөл бүрдсэн.

Дэлгэрэнгүй