English

Чойбалсан Дулааны Цахилгаан Станцын зуухны шинэчлэл, автоматжуулалтын төсөл

ТӨСӨЛ ХЭРЭГЖСЭН ХУГАЦАА: 1999 - 2001 он

ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:

БКЗ-75 т/ц 3 уурын зуух: Анхдагч хэмжих хэрэгсэлүүд, Автоматжуулалт,
Удирдлагын программ хангамж, удирдлагын сүлжээ;
Удирдлагын компьютерийн зурагт дэлгэцүүд
Турбин цехийн хянах хэмжих хэрэгсэлүүд
Дулааны шугам сүлжээнд дулааны тоолуур

ТӨСЛИЙН ЯВЦАД НЭВТРҮҮЛСЭН ШИНЭ ТЕХНИК, ТЕХНОЛОГИ

  • Зуухны шинэчлэлт хийгдсэнээр тоосонцорын асуудал шийдэгдсэн, дэлхийн стандартад нийцсэн зуухны удирдлагын системийг манай улсад суурилуулсан.
  • Хонейвел компанийн Плант Скейп /Plant Scape C200/ контроллеруудыг суурилуулж, түүний удирдлагын программ хангамжийг боловсруулсан.
  • Wika, Endress Hauser, Honeywell, Gestra зэрэг компаниудын температур, даралт, зарцуулалт, түвшиний хэмжүүрүүд, галын дөл мэдрэгч, хүчилтөрөгчийн хэмжүүрийг анх удаа Монголд суурилуулсан.
  • Операторын удирдлагын өрөөний хувьд оффисын стандартын дагуу халаалт, хөргөлтийн систем болон тоосгүйжүүлэлтийн шийдэлийг хэрэгжүүлсэн.

ТӨСЛИЙН АЧ ХОЛБОГДОЛ, ҮР АШИГ

Орчин үеийн үйлдвэрлэлийн автоматжуулалтын технологийг цахилгаан станцад нэвтрүүлж, станц, дулааны шугам сүлжээг орчин үеийн дэвшилтэт технологи, хянах хэмжих хэрэгслээр хангасан явдал юм.

Энэхүү төслийг гүйцэтгэсэнээр Монгол улсын зүүн бүсийн цахилгаан эрчим хүчний хангамжийг дангаараа даан ажилладаг Чойбалсангийн ДЦС-н их чадлын зуухнуудын найдвартай ажиллагаа сайжирч улмаар уг бүсийн эрчим хүчний хангамж сайжирсан.

Дэлгэрэнгүй