English

Дархан хотын Дулааны шугам сүлжээний шинэчлэлийн төсөл

ТӨСӨЛ ХЭРЭГЖСЭН ХУГАЦАА:  2000 - 2001 он 

ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:

Дарханы Дулааны сүлжээ нь нээлттэй схемтэй бөгөөд Станцын нэмэлт усны хэмжээг бууруулах, хэрэглэгчдийн хэрэгуээний халуун усны чанарыг дээшлүүлэх зорилгоор хэрэгжүүлсэн төсөл юм.

  • Хаалттай системд шилжүүлэх ажлыг” хангагч”, “хэрэглэгч”-ийг тусгаарлан шууд холболтыг үл хамаарах холболтонд оруулан Ялтсан дулаан солилцуураар тусгаарласан
  • ”Үзүүлэх төслийн” хүрээнд олон арван барилга, байгууламжтай хуучирч муудсан шугам сүлжээтэй 1-2 давхар барилгууд бүхий үндсэн тосгон Бурхантын хороолол, Мангирт хорооллын барилгуудын дулаан хуваарилах төвүүдэд зөвхөн халаалтын цогц төхөөрөмж, / ЯДС-ын/ иж бүрдэл суурилуулсан
  • Монгол улсад хамгийн өндөр болох 16 давхар айлын орон сууцны барилгад халаалтын болон хэрэглээний халуун усны иж бүрдэл ЯДС-ууд суурилуулсан.
  • Нийтдээ 48 дулааны иж бүрдэл нийлүүлж, суурилуулан, сургалт явуулсан.

ТӨСЛИЙН АЧ ХОЛБОГДОЛ, ҮР АШИГ

Дархан хотын дулааны шугам сүлжээний горим ажиллагаа эрс сайжирч, орон сууцны 3 хотхоны ус, дулаан алдагдлыг хянаж тооцох, боломж бүрдсэн. Станцын хими ус цэвэрлэгээний ачаалал багассан. Эрчим хүч хэмнэлтийн бодлого явуулахад зайлшгүй шаардлагатай анхны алхмыг хийсэнд оршино.

ТӨСЛИЙН ЯВЦАД НЭВТРҮҮЛСЭН ШИНЭ ТЕХНИК, ТЕХНОЛОГИ

Финляндын ЛПМ(LPM) үйлдвэрийн Ялтаст ус халаагч бүхий халаалтын ба хэрэгцээний халуун усны автомат удирдлагатай иж бүрдэл нийлүүлж суурилуулсан.

ТӨСЛИЙН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСАГТ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

Хүн амыг эрүүл ахуйн шаардлага хангасан халуун усаар хангах болсон ба хотын дулаан хангамжийн горим ажиллагаа тогтворжиж, станц, дулааны шугам сүлжээний найдвартай хэвийн ажиллах нөхцөл бүрдсэн.