English

"Эрдэнэт амьдрал" төсөл

ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:

Төслийн техник эдийн засгийн үндэслэлийг 2005 оны 1 сард боловсруулж, 2005 оны 10 сараас 2006 оны 12 сарын 31-нд дуусган хүлээлгэн өгсөн. 

Төслийн ажлын хүрээнд нийт 3 үе шаттайгаар Эрдэнэт хотын 3, 6, 1, 2 хорооллын

  • 4555 өрх, 230 ААН-д 17121 ш усны тоолуур суурилуулах
  • 4555 өрхөд 2 тарифт электрон тоолуур, 230 ААН-д 1 тарифт электрон тоолуурыг ерөнхий шитэнд нэгтгэх ажил хийгдсэн.
  • 6 хороолын 4-р ДХТ-д орчин үеийн ялтаст дулаан солилцуур бүхий дулааны иж бүрдэл тоноглол суурилуулсан. 
  • Төслийн гүйцэтгэлд хяналт тавих, хэмнэлтийн тоо хэмжээг үнэлэх ажлууд тус тус хийгдсэн.

Хэрэглэгч дээр эрчим хүчний зардлыг бууруулж, эрчим хүч хэмнэлттэй хэрэглэх боломж бүрдүүлсэн.  

ТӨСЛИЙН АЧ ХОЛБОГДОЛ, ҮР АШИГ

Орон сууц, нийтийн аж ахуйн компаниудад эрчим хүчний зардлыг бууруулах боломжийг баталж харуулсан. Хэрэглэгчдэд өндөр нарийвчлалтай хоёр тарифт цахилгааны тоолуур, мөн усны тоолуур суурилуулснаар шударга, хэмнэлттэй хэрэглээг бий болгосон.

ТӨСЛИЙН ЯВЦАД НЭВТРҮҮЛСЭН ШИНЭ ТЕХНИК, ТЕХНОЛОГИ

Ус, дулаан түгээх 6-4 төвд Данфосс фирмийн ялтаст дулаан солилцуурын иж бүрдэл суурилуулсан. /Халаалтын 4МВт, Хэрэгцээний халуун усны 2МВт/. Энэ төхөөрөмжийн автомат удирдлага нь халаалтын муруйг тохируулах, гадна агаарын температураас мэдээлэл авч, халаалтын системийг удирдах боломжтой. Цахилгааны 2 тарифт тоолуурыг ерөнхий шитэнд нэгтгэснээр цахилгааны бичилт 97%-д хүрээд байна. Мөн айл өрхийн хувьд өөрийн хэрэглээг тохируулан хэрэглэвэл хямдралтай тарифын үед зардлаа 5 дахин бууруулах боломж бүрдсэн. Мөн цахилгааны тоолуурын заалтыг зориулалтын гар компьютерээр авч байгаа нь байцаагч инженерийн ажлыг хөнгөвчлөх, хугацаа  хэмнэх, гарч болзошгүй алдааг багасгасан.

Усны тоолуур суурилуулснаар хэрэглэгчийн хувьд зөвхөн  хэрэглэснээ төлөх шударга систем үйлчилж байна. Мөн айл  өрхийн хувьд усыг хэмнэлттэй хэрэглэх, хангагч байгууллагын  хувьд зохих шаардлагыг хангасан, цэвэр ус, халуун усаар  хангах шаардлагыг нэмэгдүүлсэн.

ТӨСЛИЙН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСАГТ ОРУУЛСАН ХУВЬ НЭМЭР

Төсөл хэрэгжсэн 2006 оны 2 сараас хойш цахилгаан эрчим хүчний бичилт 97%-д хүрч өнгөрсөн оны мөн үетэй  харьцуулахад 1464000 кВт буюу 73 орчим сая төгрөгний  хэмнэлт, усны тоолуур суурилуулснаар нийт жилийн хугацаанд 556 мянган куб.метр ус буюу 200 орчим сая төгрөгний хэмнэлт  гарч байна. /Усны үнийг 400 төгрөгөөр тооцсон/