English

ХАБЭА

Бид хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахад тэргүүн зэргийн ач холбогдол өгч, тэг осол зорилготойгоор аюулгүй байдлын үзүүлэлтээ тасралтгүй сайжруулахад анхааран ажилладаг. Энэхүү зорилгоо бодитой болгохын тулд ХАБЭА-н эрсдлийн тодорхойлолт, үнэлгээ, урьдчилан сэргийлэлт болон бууруулах арга хэмжээг тогтмол авч хэрэгжүүлдэг.

Аюулгүй ажиллаж, тогтвортой гүйцэтгэл гаргах нь манай бизнесийн зарчим бөгөөд бид аюулгүй ажиллагааны OHSAS 18001 стандартыг баримтлан ажиллаж байна. Үүний тулд холбогдох хууль, тогтоомж, эрх зүйн бусад акт, олон улсын болон үндэсний стандартуудыг хангаж ажилладаг.