English

ИНЕГ, Радарын цахилгаан хангамжийн төсөл

ИНЕГ-ын захиалгаар шинээр хийгдэх бодит ажиглалтын систем радиолокатор 3 ширхэг, VOR/DME тоног төхөөрөмж суурилуулах үүнтэй уялдсан цахилгаан эрчим хүчээр хангах зураг төсөл, барилга угсралтын ажлыг гүйцэтгэж түлхүүр гардуулах хэлбэрийн төсөл юм. 

ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:

  • 6кВ,10 кВ-ын нийт 26 орчим километр ЦДАШ
  • 100кВа чадал бүхий иж бүрэн дэд өртөө 3 ширхэгийг суурилуулсан (зураг төсөл, тоноглол нийлүүлэх, суурилуулах ажлыг түлхүүр гардуулах схемээр хэрэгжүүлсэн)

ТӨСЛИЙН ЯВЦАД НЭВТРҮҮЛСЭН ШИНЭ ТЕХНИК, ТЕХНОЛОГИ

  • Цахилгаан дамжуулах агаарын шугамд хамгаалалттай вакуум таслуур бүхий автореклоузер төхөөрөмжийг суурилуулсан

ТӨСЛИЙН АЧ ХОЛБОГДОЛ, ҮР АШИГ

Төв аймагийн Алтанбулаг сум, Хэнтий аймгийн Бор-Өндөр баг, Хөвсгөл аймаг Түнэл сумын нутаг дэвсгэрүүдэд радиолокатор ба VOR/DME тоног төхөөрөмжийн Ажиглалтын системийг найдвартай цахилгаан хангамжтай болгосноор шинэ иргэний нисэхийн нислэгийн хяналтын системүүдийн ажиллагаа сайжирсан.