English

Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл хангагдаж байна. 2013-9-23

Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар эрчим хүчний салбарын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнЭХЯ-д боллоо. Зөвлөгөөнд Эрчим хүчний сайд М.Сономпил, дэд сайд Д.Доржпүрэв, Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга С.Отгонбаяр нар болон яамны газар хэлтсийн дарга нар, салбарын үйлдвэр аж ахуйн газрын удирдлагууд, төсөл хөтөлбөрийн зохицуулагч гээд 100 гаруй хүн оролцлоо.

Шуурхай зөвлөгөөний эхэнд ЭХЯ-ны Бодогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярбаатар өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар дэлгэрэнгүй танилцуулга хийлээ. Эрчим хүчний өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг хангахын тулд яамны зүгээс бодлого, үйл ажиллагааны хүрээнд ихээхэн ажлыг төлөвлөж хэрэгжүүлсны үр дүнд өвөлжилтийн бэлтгэл ажлыг зохих түвшинд хангалаа гэж тэр хэллээ. Салхитын 50 мегваттын салхин станц ашиглалтад орж, ОХУ-аас нийлүүлэх цахилгаан эрчим хүчийг 30 мегваттаар нэмэгдүүлэх болсноор эрчим хүчний нөөцийг нийтдээ 80 мегваттаар нэмэгдүүллээ. Түүнчлэн дотоод зохион байгуулалт, хуваарилалтыг сайжруулснаар чамгүй нөөц бүрдүүлэх боломжтой. Салбарын хэмжээнд их болон урсгал засвар, шугамын өргөтгөлийн ажлууд графикийн дагуу хийгдсэнээр цахилгаан, дулааны дамжуулах чадал нэмэгдэж байна гэж тэр хэллээ.

Дараа нь салбарын үйлдвэр, аж ахуйн нэгжийн удирдлагууд өвөлжилтийн бэлтгэл ажлынхаа талаар товч танилцуулж, тулгамдаж байгаа асуудлаа хөндөж тавилаа. Тэр бүхэнд яамны удирдлагууд тодорхой хариулт өгч, шийдвэрлэх арга замын талаар санал бодлоо хэллээ.

Шуурхай  зөвлөгөөнд оролцсон Эрчим хүчний зохицуулах хорооны дарга С.Отгонбаяр хэлэхдээ “Эрчим хүчний зохицуулах хорооны зүгээс олон жилийн турш яригдаж байсан эрчим хүчний үнэ тарифт зохих өөрчлөлт оруулснаар салбарын хэмжээнд алдагдал буурч, санхүүгийн чадамж тодорхой хэмжээгээр сайжрах болно. Бид тодорхой тооцоо судалгаа хийж үнэ тарифийг өөрчлөхдөө 2015 оны эхэн гэхэд эрчим хүчний салбар алдагдалгүй ажиллах нөхцөл бүрдэнэ гэж үзсэн. Цаашид эрчим хүчний салбарын хөгжлийг урагшлуулахын төлөө хамтран ажиллая” гэв.

ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт хэлэхдээ “Эрчим хүчний салбарт урьд хожид байгаагүй их бүтээн байгуулалтын ажил өрнөж байна. Нийт мөнгөн дүнгээр авч үзвэл 500 тэрбум төгрөгийн хэмжээний ажил хийгдэнэ. Энэ бүхнийг хугацаанд нь чанартай гүйцэтгэснээр их бүтээн байгуулалтын ажилд шаардлагатай эрчим хүчний хэрэгцээг бүрэн хангах нөхцөл бүрдэнэ. Иймд шаардлагатай төсөл хөтөлбөр, тооцоо судалгааг заасан хугацаанд цаг алдалгүй хийж гүйцэтгэх хэрэгтэй. Үүнээс болж төлөвлөсөн ажил хоцрох хандлагатай байна” гэж анхааруулав.

Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Эрчим хүчний сайд М.Сономпил хэлэхдээ “Ямарч гэсэн энэ өвлийг өнөтэй давах бэлтгэлийг манай салбарынхан урьдын адил хангаж чадлаа. Эрчим хүчний нөөцийг 80 мегваттаар нэмэгдүүлж чадлаа. Техникийн нөхцөл шинээр авсан үйлдвэр аж ахуйн нэгжүүдийг эрчим хүчээр хангах нөхцөл бололцоо бүрдлээ. Амгалан ДЦС-ын барилгын ажил эхэллээ, Таван толгойн ДЦС-ын тендер шалгаруулалт боллоо, ДЦС-4-ын 100 мегваттын, ДЦС—ын 50 мегваттын өргөтгөл ажлууд хийгдэж байна. Энэ бүхэн ирэх жил хийгдсэнээр эрчим хүчний хэрэглээг бүрэн хангах нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна. Хамгийн гол нь бид сахилга хариуцлагаа сайжруулж, нөөц бололцоогоо дайчилж, хөдөлмөрийн бүтээмжээ дээшлүүлж ажиллавал эрчим хүчний дутагдал гарахгүй. Өвөлжилтийн бэлтгэл ажлын байдлыг харахад эрчим хүчний дутагдлаас болж хязгаарлалт хийх нөхцөл үүсэхээргүй байна. Осол аваар, хариуцлагагүй байдлаас болж тасалдал гарч байгаа гэдгийг онцгой анхаарч, энэ талаарх мэдээллийг олон нийтэд өгөхдөө ч үнэн хүргэж байх хэрэгтэй байна” гэв.      

Эх сурвалж: energy.gov.mn

Бусад

  • “ДЦС-4” ТӨХК-ИЙН ҮР АШГИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ “MON P-10” ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ БАЙНА

    “ДЦС-4” ТӨХК-ИЙН ҮР АШГИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ “MON P-10” ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ БАЙНА

    М Си Эс Интернэйшнл ХХК болон Япон улсын Мицүбиши Хитачи Повер Системс компаниудийн хамтарсан консорциум 2016 оны 1-р сараас эхлэн Улаанбаатар хотын ДЦС-4 ТӨХК-ийн өөрчлөлт шинэчлэлтийн ажлыг гүйцэтгэхээр 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна. Төсөл хэрэгжиж эхэлснээс хойшхи хугацаанд консорциумын мэргэжилтнүүд төслийн хуваарийн дагуу да... Дэлгэрэнгүй »

  • “ЗАМЫН-ҮҮД ГЭГЭЭН 15 МВТ-ЫН НАРНЫ ЦАХИЛГААН СТАНЦ”-ЫН ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ БАЙНА

    “ЗАМЫН-ҮҮД ГЭГЭЭН 15 МВТ-ЫН НАРНЫ ЦАХИЛГААН СТАНЦ”-ЫН ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ БАЙНА

    М Си Эс Интернэйшнл ХХК болон Шарп корпорацийн хамтарсан консорциум Дорноговь аймгийн Замын-Үүд суманд баригдахаар төлөвлөгдөж буй “Замын-Үүд Гэгээн 15 МВт-ын Нарны Цахилгаан Станц”-ын төслийг Нарантээг компанитай гэрээ байгуулан хэрэгжүүлж байна. Төслийн бүтээн байгуулалтын хүрээнд 2017 оны 12-р сарын 31-ний өдрийн байдлаар нарны фото ... Дэлгэрэнгүй »

  • "САЙНШАНД САЛХИН ПАРК" ТӨСӨЛД ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЖ БАЙНА

    М Си Эс Интернэйшнл ХХК нь "Сайншанд Салхин Парк" төслийн Ерөнхий гүйцэтгэгчид зөвшөөрөл болон эрх зүй, нийцлийг ханган ажиллах талаар зөвлөх үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. 2017 оны 12-р сарын 31-ний өдрийн байдлаар түр кемпийн барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл авч, оффис, кэмп, хоолны газрыг ашиглах зөвшөөрөл авлаа. Салхин сэнсний суурь... Дэлгэрэнгүй »

  • "САЙНШАНД САЛХИН ПАРК"-ЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

    М Си Эс Интернэйшнл ХХК нь Дорноговь аймгийн Сайншанд суманд баригдаж буй "Сайншанд Салхин Парк" төслийн Дэд станц, Цахилгаан дамжуулах агаарын шугамын барилга угсралтын ажлыг хариуцан гүйцэтгэж байгаа билээ. 2017 оны 12-р сарын 31-ний өдрийн байдлаар ажлын гүйцэтгэл 8% буюу одоогоор барилгуудын сууриудын ажил хийгдэж дуусаад үндсэн тоног... Дэлгэрэнгүй »

  • “ЦЭЦИЙ” 50МВТ САЛХИН ЦАХИЛГААН СТАНЦ ТӨСЛИЙН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛ ДУУСЛАА

    “ЦЭЦИЙ” 50МВТ САЛХИН ЦАХИЛГААН СТАНЦ ТӨСЛИЙН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛ ДУУСЛАА

    М Си Эс Интернэйшнл ХХК нь Клин Энержи Ази ХХК-ийн захиалгаар Өмнөговь аймгийн Цогтцэций суманд “Цэций 50МВт Салхин Цахилгаан Станц” төслийн цахилгааны хэсгийн ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж төслийн барилга угсралтын ажлыг хугацаанд нь амжилттай дуусгалаа. Төслийн баг 70 орчим хүний бүрэлдэхүүнтэйгээр дээрх ажлыг гүйцэтгэсэн бөгөөд одоо ... Дэлгэрэнгүй »