English

OPEN ERP СИСТЕМИЙГ ҮЙЛ АЖИЛЛАГААНДАА НЭВТРҮҮЛЖ БАЙНА. 2015-09-15

Бидний бизнес өргөжин тэлэхийн хэрээр байгууллагын нөөцийг оновчтой төлөвлөн зохион байгуулах, бизнесийг системтэй удирдан явуулах, байгууллагын үйл ажиллагааны олон талт мэдээллийг системчлэн төвлөрүүлж түүнд дүн шинжилгээ хийх замаар оновчтой шийдвэрийг богино хугацаанд гаргах, нэгж хоорондын уялдааг хангаж бүтээмжийг дээшлүүлэх шаардлага өдрөөс өдөрт нэмэгдсээр байна.  Энэхүү зорилтыг биелүүлэх, харилцагчдынхаа хамтын ажиллагааг урт хугацаанд хангаж, компанийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор 2014 оны 8 сараас ERP (Enterprise Resource Planning) буюу Бай гууллагын Нөөц Төлөвлөлтийн системийг үе шаттайгаар амжилттай хэрэгжүүлж байна.

Бидний сонгон нэвтрүүлж байгаа энэхүү систем нь дэлхий дахинаа 500 албан ёсны хамтрагчид тэдний хөгжүүлэгч нарын олон төрлийн бизнесийн онцлогт уялдуулан хөгжүүлсэн 3000 орчим нээлттэй эх бүхий модулиудыг ашиглан өөрийн компанийн чадамж, ирээдүйн хандлагад нийцүүлэн үе шаттайгаар хөгжүүлэх боломжийг олгож байна.

          

Бусад