English

Төвийн Эрчим Хүчний Системийн Тоолуурын нэгдсэн системийн өргөтгөлийн ажлыг хийж гүйцэтгэв. 2015-05-11

     ЭРЧИМ ХҮЧНИЙ ХӨТӨЛБӨР I ТӨСӨЛ-ийн 1-р үе шат  “ТЭХС-ийн Тоолуурын автомат мэдээллийн систем байгуулах” ажлыг 2010-2012 онд Турк улсын SIEMENS A.S. Energy Sector  компани гүйцэтгэж М-Си-Эс Интернэйшнл ХХК нь туслан гүйцэтгэгчээр ажилласан билээ. Тус ажлын хүрээнд Диспетчерийн Үндэсний Төвд Тоолуурын автомат мэдээллийн системийн Телеметрикс систем байгуулсан бөгөөд 5 цахилгаан станц, 33 дэд станцад 40 ширхэг GPRS модем бүхий холболтын хайрцаг суурилуулж оролт талын тоолууруудыг холбосон юм.

Тоолуур программчлалыг ЦДҮС компанийн хянагчаар гүйцэтгүүлсэн нь тооцооны тоолуурын энергийн зөрүү гарах магадлалыг арилгах ач холбогдолтой боллоо.

Төслийн 2-р үе шат болох “Төвийн Эрчим Хүчний Системийн Тоолуурын нэгдсэн системийн өргөтгөл ажлыг М-Си-Эс Интернэйшнл ХХК 2013-2014 онд гүйцэтгэн, амжилттай дуусгав.

Энэхүү ажлын хүрээнд Тооцооны цэгүүдийг тодорхойлох, тоолууруудыг төрөлжүүлэх, А1800 төрлийн 200 ширхэг тоолуур нийлүүлэх, суурилуулах, GPRS төхөөрөмж суурилуулах, програмчлах, Мобиком Серверт тохиргоо хийх, одоогийн ашиглагдаж буй APN сүлжээг өргөтгөх ажлуудыг хийж гүйцэтгэв.

Дэд станцуудын хувьд ТЭХС-ийн 70 дэд станцад судалгааны ажил хийгдсэн ба техникийн шаардлага хангасан 60 дэд станцын заагийн тооцооны цэгүүд дэх электрон тоолуурыг ТНС-д холболоо.  Одоогоор ТНС-д 1001 тоолуур холбогдож ажиллаж байна. Залаат ДС, Давхар ДС-ийн өргөтгөл ашиглалтад ороход эдгээр ДС-уудын тоолуурууд нэмэгдэх юм.

 

Бусад

  • М Си Эс Интернэйшнл ХХК МҮХАТ-д шинэ гишүүнээр элслээ

    М Си Эс Интернэйшнл ХХК МҮХАТ-д шинэ гишүүнээр элслээ

     М Си Эс Интернэйшнл ХХК МҮХАТ-д шинэ гишүүнээр элслээ. Шинэ гишүүний батламж гардуулах арга хэмжээнд 50 гаруй аж ахуйн нэгжүүд оролцож, батламжаа гардан авав. Түүнчлэн арга хэмжээнд МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлийн дарга/ерөнхийлөгч Б.Лхагважав, Танхимын дарга М.Оюунчимэг, Орлогч дарга М.Сарандаваа  нар оролцож, танхимын үйл ажиллагааны бодло... Дэлгэрэнгүй »

  • “ДЦС-4” ТӨХК-ИЙН ҮР АШГИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ “MON P-10” ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ БАЙНА

    “ДЦС-4” ТӨХК-ИЙН ҮР АШГИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ “MON P-10” ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ БАЙНА

    М Си Эс Интернэйшнл ХХК болон Япон улсын Мицүбиши Хитачи Повер Системс компаниудийн хамтарсан консорциум 2016 оны 1-р сараас эхлэн Улаанбаатар хотын ДЦС-4 ТӨХК-ийн өөрчлөлт шинэчлэлтийн ажлыг гүйцэтгэхээр 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна. Төсөл хэрэгжиж эхэлснээс хойшхи хугацаанд консорциумын мэргэжилтнүүд төслийн хуваарийн дагуу да... Дэлгэрэнгүй »

  • “ЗАМЫН-ҮҮД ГЭГЭЭН 15 МВТ-ЫН НАРНЫ ЦАХИЛГААН СТАНЦ”-ЫН ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ БАЙНА

    “ЗАМЫН-ҮҮД ГЭГЭЭН 15 МВТ-ЫН НАРНЫ ЦАХИЛГААН СТАНЦ”-ЫН ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ БАЙНА

    М Си Эс Интернэйшнл ХХК болон Шарп корпорацийн хамтарсан консорциум Дорноговь аймгийн Замын-Үүд суманд баригдахаар төлөвлөгдөж буй “Замын-Үүд Гэгээн 15 МВт-ын Нарны Цахилгаан Станц”-ын төслийг Нарантээг компанитай гэрээ байгуулан хэрэгжүүлж байна. Төслийн бүтээн байгуулалтын хүрээнд 2017 оны 12-р сарын 31-ний өдрийн байдлаар нарны фото ... Дэлгэрэнгүй »

  • "САЙНШАНД САЛХИН ПАРК" ТӨСӨЛД ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЖ БАЙНА

    М Си Эс Интернэйшнл ХХК нь "Сайншанд Салхин Парк" төслийн Ерөнхий гүйцэтгэгчид зөвшөөрөл болон эрх зүй, нийцлийг ханган ажиллах талаар зөвлөх үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. 2017 оны 12-р сарын 31-ний өдрийн байдлаар түр кемпийн барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл авч, оффис, кэмп, хоолны газрыг ашиглах зөвшөөрөл авлаа. Салхин сэнсний суурь... Дэлгэрэнгүй »

  • "САЙНШАНД САЛХИН ПАРК"-ЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

    М Си Эс Интернэйшнл ХХК нь Дорноговь аймгийн Сайншанд суманд баригдаж буй "Сайншанд Салхин Парк" төслийн Дэд станц, Цахилгаан дамжуулах агаарын шугамын барилга угсралтын ажлыг хариуцан гүйцэтгэж байгаа билээ. 2017 оны 12-р сарын 31-ний өдрийн байдлаар ажлын гүйцэтгэл 8% буюу одоогоор барилгуудын сууриудын ажил хийгдэж дуусаад үндсэн тоног... Дэлгэрэнгүй »