English

Оюутолгой уурхайн хотхоны цахилаан хангамжийн үйлчилгээ үзүүлэх төсөл

ТӨСӨЛ ХЭРЭГЖСЭН ХУГАЦАА: 2006 - 2007 он

ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:

Тус төсөл нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт Улаанбаатар  хотоос урд зүгт 570 орчим км зайд орших Оюу толгой алт, зэсийн уурхайд хэрэгжсэн тус төслийн хүрээнд 1мВт-ийн 3 ширхэг дизель генератор, трансформатор, хуваарилах байгууламжууд тэдгээрийн хоорондох 6кВ-ийн газар доогуурх кабель шугам болон удирдлага хяналтын тоног төхөөрөмжийн хамт суурилуулж хүлээлгэн өгсөн болно. Мөн хуваарилах байгууламжаас цааших газар доогуурх цахилгааны кабель, холбоо сүлжээний кабель, гудамжны гэрэлтүүлэг зэргийг хийж гүйцэтгэсэн байна. Дээрх үндсэн ажлуудаас гадна хугацаа ба материал гэрээний заалтын дагуу уурхайн хотхоны цахилгаан тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ болон дизель генератор, хуваарилах байгууламж, төрөл бүрийн байшин барилгын суурь, хаалтны худагны төмөр бетон хийц зэрэг өргөн хүрээтэй ажлуудыг гэрээний хугацаанд гүйцэтгэсэн.

Захиалагчийн гаргаж өгсөн зураг схем, материалыг ашиглан бусад хуучин барилга байгууламжийн цахилгаан тоног төхөөрөмжийг сэргээн засварлах, шинээр баригдсан жижиг барилга байгууламжийн цахилгаан тоног төхөөрөмжийг суурилуулах, шалгах, турших, хүлээлгэн өгөх зэрэг ажлуудыг төслийн ажлын хүрээнд хийж гүйцэтгэсэн.