English

Ухаа Худаг 18МВт-ын цахилгаан станцын төсөл

Ухаа худгийг цогцолбор байдлаар хөгжүүлэхээр төлөвлөсөн бөгөөд уурхайн дулааны цахилгаан станц нь төслийн обьектуудын цахилгаан, дулааны хэрэгцээг хангах, цахилгаан, дулааны эрчим хүчийг үйлдвэрлэх болно.

Шинэ тоног төхөөрөмж, технологийн дэвшил:

Монголд анх удаа станцын хөргөлтийн системд хуурай хөргөлтийн систем /АСС/ ашиглах бөгөөд энэ систем нь хөргөлтийн ус шаардлагагүй, турбинаас гарч байгаа уурыг шууд агаараар хөргөдгөөрөө усны нөөц багасаж байгаа өнөө үед хамгийн тохиромжтой шинэ технологи юм.

Байгаль орчинд нөлөөлөх нөлөөллийг хамгийн бага байлгах нь Цахилгаан Станцыг барьж байгуулахад хамгийн гол бодлого байх бөгөөд үүнд технологийн болон орчин үед өргөн хэрэглэгдэж буй Циркуляц бүхий буцламтгай үед /CFB/ шаталтын технологийг ашигласнаар утааны хий болон үнсэнд хаягдах хорт бодисын хэмжээг олон улсын стандартын түвшинд байлгана. Үнсийг хуурайгаар зайлуулснаар мөн усны хэрэглээг багасгана.

Дэлгэрэнгүй