English

Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын УЦС-ын төсөл

ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:

ТЭЗҮ, Нарийвчилсан Зураг төсөл
Барилга угсралтын ажил (хяналт)

Энэ төслийн инженеринг, барилга угсралтын ажилд Ус авах толгойн барилга, Ус дөхүүлэх суваг, Загас хамгаалах ба, Ус хуваарилах байгууламж, Хагшаас угаах буюу загас өнгөрүүлэх суваг, деривацийн суваг, УЦС-ын барилга, Ус хаях суваг, Цахилгаан дамжуулах 10кВт-ын шугам, Өсгөх ба бууруулах дэд өртөө зэрэг үндсэн барилга байгууламж орсон.

ТӨСЛИЙН АЧ ХОЛБОГДОЛ, ҮР АШИГ

Дизелийн станцаар өвлийн улиралд 5 цаг, зуны улиралд 4 цаг хэрэглэгчдийг хангаж байсаныг халж, хорин дөрвөн цагийн найдвартай эх үүсвэртэй болсон.

Хэрэглэгчдийн хэрэглэх цахилгааны үнэ буурч өрхий орлого нэмэгдэн, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэх боломжтой болох,  ажлын байр нэмэгдэх, түүнчлэн нийгэм соёлын үйл ажиллагаанууд идэвхжсэн.

Татах