English

Эрчим сүлжээ ХХК

Салбар компаниуд

Эрчим сүлжээ ХХК
Эрчим сүлжээ ХХК
Ухаа Худаг Салбар
Ухаа Худаг Салбар
Монголиан нэйшнл фасилити сервис
Монголиан нэйшнл фасилити сервис
Notice (8): Undefined index: type [APP/View/Home/mod_business.php, line 31]

Эрчим сүлжээ компани 2002 онд “М-Си-Эс Интернэйшнл” ХХК-ийн “Цахилгаан түгээх сүлжээ хэлтэс”-ийн хүрээнд үйл ажиллагаагаа эхлэн, 2004 онд “Эрчим технологийн төв”, “Тоолуур хэмжүүрийн лаборатори” нэгжүүдийг нэгтгэн өргөтгөж, бие даасан компани болон үүсгэн байгуулагдсан түүхтэй.

Бизнесийн үндсэн чиглэл:

  • Цахилгаан эрчим хүч түгээх, хангах
  • Эрчим хүчний барилга угсралт
  • Эрчим хүчний тоног төхөөрөмж үйлдвэрлэл, угсралт
  • Реле хамгаалалт автоматик туршилт тохируулга

Тусгай зөвшөөрөл:

  • Цахилгаан түгээх
  • Цахилгаанаар зохицуулалттай хангах
  • Цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх, зохицуулалтгүй хангах
  • 0.4-220кВ болон түүнээс дээш цахилгаан дамжуулах шугам, дэд станцын засвар, угсралт, түүний тохируулга, дагалдах ажил үйлчилгээ
  • Хэмжих хэрэгслийн засвар, тохируулга хийх, суурилуулах, худалдах

Туршилт үйлдвэрлэлийн ЭВА төв:

Тэргүүний техник технологи бүхий тоног төхөөрөмжийн угсралт, үйлдвэрлэл явуулах зорилготойгоор ЭВА төвийг 2007 онд байгуулсан. Тус төв 10[6]/0,4кВ-ын бүх чадлын трансформаторын дэд станц (КТПН), КСО, цахилгаан станцын удирдлага, реле хамгаалалт, дэд өртөөний хяналт хэмжүүр, бүх төрлийн цахилгааны шит, хуваарилах самбаруудыг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэдэг.

Дэлхийд тэргүүлэх шилдэг техник технологи бүхий MILE MP12 загварын  10[6]кВ-ын хуваарилах шүүгээг (ячейк) Эстони улсын Таврида электрик компаний лицензээр 2010 оноос Эх орондоо үйлдвэрлэж байна. Ийнхүү тоног төхөөрөмжийн удирдлага тархи болсон  MILE MP12 загварын ячейкийг үйлдвэрлэж байгаа нь эрчим хүчний машин үйлдвэрлэлийн бааз суурийг Монголдоо анх удаа бий болгосноороо онцлог юм.

Бүтээгдэхүүнийг онлайн катологоос үзнэ үү.

Эрчим хүчний барилга угсралт төсөл, хөтөлбөр

Бид өнөөдөр эрчим хүчний барилга угсралтын 30 гаруй томоохон төслүүдийг төлөвлөгөөт хугацаанаас нь өмнө амжилттай хэрэгжүүлж, захиалагч ашиглагчид хүлээлгэн өгөөд байна. Манай компани дадлага туршлагатай, өндөр мэдлэг чадвар бүхий инженер техникийн ажилтнуудтай төдийгүй барилга угсралтын ажлыг саадгүй явуулах авто машин механизмаар бүрэн хангагдсан. Бид хэрэгжүүлж буй төсөл бүрдээ хариуцлагатай хандаж, хөдөлмөрийн аюулгүй байдлыг нэн чухалд тавьдаг нь өрсөлдөх чадварын баталгаа болдог.

Хэрэгжүүлсэн томоохон төсөл, хөтөлбөрүүд:

  • - Дундговь аймгийн Хулд-Өлзийт сумдын 15кВ-ын ЦДАШ, 15/0,4кВ-ын дэд станцын барилга угсралтын ажил,  2006 он
  • - Баянхонгор аймгийн Бөмбөгөр-Баацагаан сумын 10кВ-ын ЦДАШ, 10/0,4кВ-ын дэд станцын барилга угсралтын ажил, 2007 он
  • - Өвөрхангай аймгийн Баянтээг-Баруунбаян-Улаан сумын 35кВ-ын ЦДАШ, 35/10кВ-ын дэд станцын барилга угсралтын ажил, 2007 он
  • - Ховд аймгийн Манхан-Мөнххайрхан сумдын 15кВ-ын ЦДАШ, 15/0,4кВ-ын дэд станцын барилга угсралтын ажил, 2008 он     
  • - БНХАУ-ын Такашикен боомт-Ховд аймгийн Булган сумын 35кВ-ын ЦДАШ, 35/10кВ-ын дэд станцын өргөтгөлийн барилга угсралтын ажил, 2009 он     
  • - Ухаа Худагийн уурхайн ус хангамж, кемпийн цахилгаан хангамжийн 10кВ-ын ЦДАШ, 10/0,4кВ-ын дэд станцын барилга угсралтын ажил, 2011 он     
  • - Ухаа Худагийн 18МВт-ын цахилгаан станцын цахилгааны угсралтын төсөл, 2011 он
  • - 110/35/6кВ-ын Бурхант дэд станцын өргөтгөлийн барилга угсралтын ажил, 2012 он
  • - Налайх 110кВ-ын аянгын троссыг шилэн кабелиар солих төсөл, 2012 он
  • - Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлсэн “Их Засаг-Зайсан төслийн 10кВ-ын хаалттай хуваарилах байгууламж, кабель шугамын барилга угсралтын ажил”, 2012 он
  • - “Шинэ гэр цахилгаан хангамжийн төслийн 10кВ-ын хаалттай хуваарилах байгууламж, кабель шугамын барилга угсралтын ажил”, 2012 он
  • - Мандалговь-Тавантолгой-Оюутолгой 220кВ-ын ЦДАШ-ын барилга угсралтын ажил, 2012-2013 он
  • - 110/35/10кВ-н Тавантолгой дэд өртөөний барилга угсралтын ажил, 2012 он