English

“Замын-үүд гэгээн 15 мвт-ын нарны цахилгаан станц”-ын төсөл хэрэгжиж байна

Замын-Үүд сум нь Улаанбаатар хотоос 750 км гаруй хэт алслагдсан сүлжээгээр дамжуулан эрчим хүчээр хангагддаг тул эрчим хүчний алдагдал ихтэй байдаг. Иймд тус нарны цахилгаан станц нь хэт алслагдсан шугамын төгсөлд байгуулагдан сүлжээнд холбогдосноор бүс нутаг дахь эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх, хангамжийг сайжруулах, хэрэглэгчдийн чанартай, найдвартай эрчим хүчний хэрэглээгээр хангагдах боломжийг олгоно.

“Замын-Үүд гэгээн 15 мвт-ын нарны цахилгаан станц”-ын төсөл нь байгаль орчин талаасаа нарны цахилгаан станц ашиглалтанд орсноор жилдээ 28 мянга орчим айлын цахилгаан хэрэглээтэй тэнцэхүйц цахилгааныг үйлдвэрлэж, эрчим хүчний үйлдвэрлэлээс үүсэх 800 гаруй мянган тонн цэвэр хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулж, 27 мянга гаруй тонн түүхий нүүрс, 202 мянган тонн цэвэр усны хэрэглээг хэмнэх үр ашигтай юм.

Тус нарны цахилгаан станцыг 15 МВт-ын хүчин чадалтай байхаар төлөвлөж байгаа бөгөөд Япон улсын Шарп корпорацийн орчин үеийн дэвшилтэт технологи бүхий нарны дэлгэц, ХБНГУ-ын дэлхийд тэргүүлэгч “SMA” фирмийн инвертер зэргийг ашиглан, жилдээ 28.6 сая кВт.ц цэвэр эрчим хүчийг Монгол Улсын төвийн эрчим хүчний нэгдсэн сүлжээнд нийлүүлэх урьдчилсан тооцоотой. Тус төслийн хөрөнгө оруулагчдаар Япон улсын “Шигэмицү Шожи” групп, “Шарп” корпораци, Монгол Улсын Эрчим Тээг компани, төсөл хэрэгжүүлэгчээр Нарантээг компани,  төслийн ерөнхий гүйцэтгэгчээр М-Си-Эс Интернэйшнл ХХК болон Шарп корпорацийн хамтарсан консорциум  ажиллаж байна. Төслийн бүтээн байгуулалтын хүрээнд 2017 оны 7-р сараас эхлэн 2018 оны 6-р сарын 30 хүртэл нийт 45 Га талбайд нэгж бүр нь 320 Вт -ын хүчин чадалтай 51,840 ширхэг нарны дэлгэц, 10/110 кВ –н дэд станц,6 км урт 2 хэлхээ бүхий 110 кВ -ын цахилгаан дамжуулах агаарын шугам барьж байгуулах юм.

Бусад

  • “ДЦС-4” ТӨХК-ИЙН ҮР АШГИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ “MON P-10” ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ БАЙНА

    “ДЦС-4” ТӨХК-ИЙН ҮР АШГИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ “MON P-10” ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ БАЙНА

    М Си Эс Интернэйшнл ХХК болон Япон улсын Мицүбиши Хитачи Повер Системс компаниудийн хамтарсан консорциум 2016 оны 1-р сараас эхлэн Улаанбаатар хотын ДЦС-4 ТӨХК-ийн өөрчлөлт шинэчлэлтийн ажлыг гүйцэтгэхээр 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна. Төсөл хэрэгжиж эхэлснээс хойшхи хугацаанд консорциумын мэргэжилтнүүд төслийн хуваарийн дагуу да... Дэлгэрэнгүй »

  • “ЗАМЫН-ҮҮД ГЭГЭЭН 15 МВТ-ЫН НАРНЫ ЦАХИЛГААН СТАНЦ”-ЫН ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ БАЙНА

    “ЗАМЫН-ҮҮД ГЭГЭЭН 15 МВТ-ЫН НАРНЫ ЦАХИЛГААН СТАНЦ”-ЫН ТӨСӨЛ ХЭРЭГЖИЖ БАЙНА

    М Си Эс Интернэйшнл ХХК болон Шарп корпорацийн хамтарсан консорциум Дорноговь аймгийн Замын-Үүд суманд баригдахаар төлөвлөгдөж буй “Замын-Үүд Гэгээн 15 МВт-ын Нарны Цахилгаан Станц”-ын төслийг Нарантээг компанитай гэрээ байгуулан хэрэгжүүлж байна. Төслийн бүтээн байгуулалтын хүрээнд 2017 оны 12-р сарын 31-ний өдрийн байдлаар нарны фото ... Дэлгэрэнгүй »

  • "САЙНШАНД САЛХИН ПАРК" ТӨСӨЛД ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЖ БАЙНА

    М Си Эс Интернэйшнл ХХК нь "Сайншанд Салхин Парк" төслийн Ерөнхий гүйцэтгэгчид зөвшөөрөл болон эрх зүй, нийцлийг ханган ажиллах талаар зөвлөх үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. 2017 оны 12-р сарын 31-ний өдрийн байдлаар түр кемпийн барилгын ажил эхлүүлэх зөвшөөрөл авч, оффис, кэмп, хоолны газрыг ашиглах зөвшөөрөл авлаа. Салхин сэнсний суурь... Дэлгэрэнгүй »

  • "САЙНШАНД САЛХИН ПАРК"-ЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

    М Си Эс Интернэйшнл ХХК нь Дорноговь аймгийн Сайншанд суманд баригдаж буй "Сайншанд Салхин Парк" төслийн Дэд станц, Цахилгаан дамжуулах агаарын шугамын барилга угсралтын ажлыг хариуцан гүйцэтгэж байгаа билээ. 2017 оны 12-р сарын 31-ний өдрийн байдлаар ажлын гүйцэтгэл 8% буюу одоогоор барилгуудын сууриудын ажил хийгдэж дуусаад үндсэн тоног... Дэлгэрэнгүй »

  • “ЦЭЦИЙ” 50МВТ САЛХИН ЦАХИЛГААН СТАНЦ ТӨСЛИЙН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛ ДУУСЛАА

    “ЦЭЦИЙ” 50МВТ САЛХИН ЦАХИЛГААН СТАНЦ ТӨСЛИЙН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛ ДУУСЛАА

    М Си Эс Интернэйшнл ХХК нь Клин Энержи Ази ХХК-ийн захиалгаар Өмнөговь аймгийн Цогтцэций суманд “Цэций 50МВт Салхин Цахилгаан Станц” төслийн цахилгааны хэсгийн ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж төслийн барилга угсралтын ажлыг хугацаанд нь амжилттай дуусгалаа. Төслийн баг 70 орчим хүний бүрэлдэхүүнтэйгээр дээрх ажлыг гүйцэтгэсэн бөгөөд одоо ... Дэлгэрэнгүй »