English

Зүүн Хараа, Спирт Бал Бурам ХК-ний дулааны шугам сүлжээ, дулааны станцын шинэчлэлийн төсөл

ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ХИЙГДСЭН АЖИЛ:

Техник Эдийн Засгийн Үндэслэлийг 2005-2006 онд гаргасан. 

Нийлүүлэлт, Барилга угсралтын ажлыг 2006-2007 онд хэрэгжүүлсэн. 

Үүнд:

  • Гадна уур, халуун ус, цэвэр усны шугам
  • Ялтаст дулаан солилцуур
  • Дулааны станцийн механик холболт
  • Хаалт, арматур, цэвэр усны тоолуур, халаалтын өргөлтийн насос

ТӨСЛИЙН ЯВЦАД НЭВТРҮҮЛСЭН ШИНЭ ТЕХНИК, ТЕХНОЛОГИ

Хуучин 1960-аад оны тоноглолыг өөрчилж орчин үеийн дэвшилтэд технологитэй тоноглолуудыг суурилуулж өгсөн.

  • Финлянд улсын ЛПМ ЯДС-ын иж бүрдэл
  • Грундфос фирмийн халаалтын өргөлтийн насос
  • Минол фирмийн цэвэр усны зарцуулалтын тоолуур
  • Данфосс фирмийн хаалт, арматурууд г.м

ТӨСЛИЙН АЧ ХОЛБОГДОЛ, ҮР АШИГ

  • Дулааны станц, үйлдвэрийн районы болон орон сууцны хорооллын халаалт, уур, усны хуучин системүүдэд  шинэчлэл хийж, эрчим хүчний хэмнэлттэй систем бий болгосон. 

  • Дулааны станцийн үйлдвэрлэл  нэмэгдэж, нүүрс зарцуулалт 2 дахин багассан.